| | USD/MNT 0₮

19 хүүхдээс хоолны хордлого байж болох шинжүүд илэрсэн

ХӨСҮТ-ээс коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр “Налайх дүүрэгт нэг сургуулийн 19 хүүхдээс хоолны хордлого байж болох шинжүүд илэрсэн талаарх мэдээлэл ирсэн. Үүний дагуу ХӨСҮТ-ийн тандалтын нэгж ажиллаж байна. Налайх дүүрэгт, ЭХЭМҮТ-д яаралтай тусламжийн тасагт ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэх мэдээлэл байна.

Тандалтын баг ажиллаж буй учраас эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна. Хэрвээ хоолны хордлого мөн бол үүсгэгчийг тодорхойлох лаборатори, илрүүлгийн шинжилгээ хийнэ. Эцсийн дүгнэлт өгөх хараахан болоогүй” гэлээ.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.