| | USD/MNT 0₮

Эхнэртээ хар тамхи ХҮЧЭЭР хэрэглүүлсэн эрэгтэйг шалгаж байна

Налайх дүүргийн зургаадугаар хороонд эхнэртээ хүчээр хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглүүлсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, “Тэрэлжийн 6-6 тоотод манай охин Б.Ц нөхөр нь гэрээсээ гаргахгүй гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байх шиг байна” гэсэн дуудлага ирсэн байна.

Уг мэдээллийн дагуу 11-р сарын 18-ны өдрийн 04:50 цагт шалгалтын ажиллагаа явуулахад эмэгтэй 27 настай Б.Ц-г нөхөр болох 46 настай Ч.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд зогсохгүй “Мөс” гэх нэртэй сэтгэцэд нөлөөт бодисыг хүчээр соруулж татуулсан байжээ.

Хэргийн газраас эд мөрийн баримтаар цагаан өнгийн нунтаг бодис, цаасны жижиг хайч, бор өнгийн соруул мэт зүйл зэргийг хураан авч НДЦХ шалгаж байна.

 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.