| | USD/MNT 0₮

Хамба лам З.Санждорж ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН эсрэг гэмт хэрэг үйлджээ

Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба, Номун Хан Д.Чойжамцыг буддын шашны үйл ажиллагаа явуулдаг бусад сүм хийдүүдийн тэргүүн хамба нар ажлаа өгөхийг шаардаж эхэлсэн тухай мэдээлэл гарсан.

Энэ ажлыг Шар ордон буюу  “Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж толгойлж буй гэгддэг.

Улмаар З.Санждорж нь энэ ажилдаа өөрийн “нууц” хүүг оролцуулж, Төв ганданд оруулан Д.Чойжамц хамбад шавь оруулаад байгаа аж. Харин үүнийг Д.Чойжамц хамба мэдээгүйгээр барахгүй, өөрийг нь унагахаар зүтгэж буй З.Санждоржийн хүүг шавиа хэмээн үзэж, бүр шагнаж урамшуулсаар иржээ.

“Нууц” хүү, “Хуурамч богд”-ын түүхээс цухас дурдвал: 

Одоогоос арав гаруй жилийн өмнө З.Санждорж гэр бүлээс гадуур харилцаа тогтоож, С гэх эмэгтэйтэй дотно харилцаа үүсгэжээ. Энэ харилцаа нь улам гүнзгийрч С бие давхар болсноор З.Санждорж нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараа зүгт  бэр гуйлганд явж, хадамлажээ.

С-ийн эцэг эх нь өндөр настай хүмүүс байсан бөгөөд дагуулж очсон нөхрөө гэр бүлтэй хүн гэдгийг ор тас нуужээ. Ийнхүү явсаар тэдний хүү төрсөн байна. Хүү төрмөгц З.Санждорж шинэ эхнэр хүүхдээ офицерт түрээсийн орон сууцанд оруулж, хоёр гэрийн дунд амьдарч ирсэн аж. 

Энэ үед аравдугаар богдыг тодруулах асуудал хүчтэй яригдаж эхэлсэн бөгөөд Хятад улс аравдугаар богдыг тодруулах сонирхолгүй байгаа учраас  З.Санждоржийг сонгож, энэ ажлыг саармагжуулах “даалгавар” өгсөн гэгддэг.

Харин З.Санждорж, өөрийн “нууц” хүүг Төв ганданд оруулж богдын дүрд сойж “азаа” үзэхээр шийджээ.

Ингээд тэрбээр хүүгийнхээ ээж С-ийн нэрийг солиулж, О болгон өөрчлүүлж улсын бүртгэлд оруулсан байдаг. Түүний дараа хүүгээ Төв ганданд шавь оруулсан байна. Ингээд хүүгээ аравдугаар богд хэмээн хуурамчаар тодруулахаар бэлтгэж, бүр гэгээнтний сандал суудлыг хүртэл бэлдсэн гэдэг эх сурвалжийн мэдээлэл бий.

Өөрөөр хэлбэл, тэрбээр хуурамч богдын асуудлыг гаргаж ирснээр олон нийт, бурхны шашинтнуудын дунд аравдугаар богд монголд хэрэгтэй, хэрэггүй гэх маргаан үүсгэснээр жинхэнэ богд тодруулах үйл явцыг амжилттай зогсоож чадсан түүхтэй юм.

Харин түүний энэ үйлдлийг хуулийн хүрээнд авч үзвэл бүхэл бүтэн үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг. Бүр зохион байгуулалттайгаар хийгдсэн онц ноцтой гэмт хэргийн сэжүүр ийнхүү гарч ирж байгаа тул энэ асуудалд хуулийнхан анхаарал хандуулж, шалгах зайлшгүй шаардлага үүсээд байна.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.