| | USD/MNT 0₮

СОНГУУЛИЙГ ЗУРГАДУГААР САРЫН 24-НД ЯВУУЛНА

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2020 оны УИХ-ын сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 24-ний лхагва гарагт байхаар тогтоолын төсөлд тусгажээ.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Сонгуулийн санал авах хугацааны хувьд зургаадугаар сарын 24-нөөр санал оруулж байна. Лхагва гараг илүү тохиромжтой. Пүрэв, баасан гарагт тогтохоор амралтын өдөртэй давхцаад хүмүүс амарчихдаг. зургадугаар сарын 24-нөөр тогтвол бид дараагийн хуваарь хийнэ” гэлээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.