| | USD/MNT 0₮

ЕБС-ийн 15-16 насны нийт 19 сурагч үл мэдэх бодист хордож эмнэлэгт хүргэгджээ

Налайх дүүргийн ЕБС-ийн 15-16 насны нийт 19 сурагч юунд хордсон нь тодорхойгүй эмнэлэгт хүргэгдсэн байна. Сурагчдыг өчигдөр буюу энэ сарын 17-ны өдөр 19 цагийн үед Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн бөгөөд 5 хүүхдийн биеийн байдал маш их байгаа аж. Иймээс хүнд 5 хүүхдийн Эх нялхас руу шилжүүлэн яаралтай эмчилгээ хийж эхэлжээ.

Бид энэ талаар тус дүүргийн нэгдсэн эмнэлгээс тодруулахад, "Одоогоор мэргэжлийн байгууллага юунаас болж хордсоныг шалгахаар ажиллаж байна. Анх таван хүүхэд ирсэн. Түүнээс хойш ангийнх нь хүүхдүүд ирцгээсэн байгаа. Нэгдсэн мэдээллийг удахгүй хүргэнэ" гэв.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.