| | USD/MNT 0₮

Гурван настай Борхүү бугыг Богдхан ууланд нутагшуулахаар Тайны аманд хүргэжээ

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл хоёр жил гаруйн хугацаанд тэжээн өсгөсөн Борхүү хэмээн бугаа мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр Богд ууланд нутагшуулахаар болсон билээ.

Тэд өчигдөр Борхүүг Богдхан уулын Тайны ам "Мөнгөн эгшиг" ХХК-н бэлчээрийн талбайд хүлээлгэн өгчээ. Борхүү энэ жил гурван нас хүрсэн бөгөөд мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр амьтны үр төл гурван нас хүрэхэд өөрийгөө зэрлэг амьтан болон хүний хөл хөдөлгөөнөөс хамгаалах идэш тэжээлээ олж идэх чадвар тогтдог гэж үздэг байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.