| | USD/MNT 0₮

О.Баасанхүү:Нүүрсний хулгайн хэрэгт шударга таваас ч шалгуулахаар болж байна

АН-аас өнөөдөр 4/11 мэдээллийн цагаараа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын хууль, эрхзүйн асуудал хариуцсан нарийн бичиг О.Баасанхүү дараах мэдээллийг хийлээ. Тэрбээр “Ардчилсан нам өмнө нь 4/11 мэдээллийн цагаараа нүүрсний хулгайн асуудлыг буюу 20 тэрбумын нүүрсний хэрэг илрэх гэж байгаа талаар олон нийтэд мэдээлж байсан. АТГ маш сайн ажиллаж байна. Хүний, өөрийн гэхгүй бүх хүмүүсийг шалгаж байгаа юм байна. 30 гаруй объектод шалгалт хийж, хүмүүсээс байцаалт авчээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн, МАН-ын шударга тав гэж нэрлэдэг хүмүүс ч нүүрсний хэргээр шалгагдахаар болж байна. Гэтэл эл хэргийг сарниулах зорилгоор бусдыг шантаажлах, үндэслэлгүй мэдээллээр төөрөгдүүлэх зорилготой хэсэг бүлэг этгээд бас байна. Ардчилсан намын жирийн гишүүд тэр дундаа ҮБХ-ны гишүүдийг гутаан доромжлохыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Дохиураар, шантаажаар гэмт хэрэгт гүтгэх байдлаар тархи угаадаг үе аль эрт өнгөрсөн. Мэдээллээ, нотлох баримтаа ил тод болгохыг шаардаж байна" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.