| | USD/MNT 0₮

АТГ:Тавантолгой төмөр зам ХК-ийн 33 обьектод нэгжлэг хийж, дөрвөн хүнийг баривчилсан

Авлигатай тэмцэх газраас өчигдөр нүүрснийхэнтэй холбоотой 33 объектод үзлэг нэгжлэг хийж, 24 хүнийг дайчлан байцааж, дөрвөн хүнийг цагдан хорьжээ. Энэ талаар тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн өнөөдөр мэдээлэл хийв.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан, Комиссар Н.Тэмүүлэн "Тавантолгой төмөр зам” ХКК-ийн гүйцэтгэх  захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шалгаж байна. Богдхан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой 33 объектод нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал өнөөдрийн байдлаар гадаад улсад байна. Аливаа мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явах ёстой. Бид хэн нэгнийг хүлээх ёсгүй. Өчигдрийн байдлаар дөрвөн этгээдийг баривчилсан. Прокурорын зөвшөөрөлтэй байж байж мэдээлэл өгдөг. Мөрдөн шалгах ажиллагаа, үзлэг шалгалт явуулж, тодорхой нотлох баримтуудыг хураан авсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.

 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.