| | USD/MNT 0₮

Насанд хүрээгүй хүүхдийг эрүүдэн шүүсэн цагдаад нэг жилийн хорих ял оноожээ

 Ховд аймгийн Дарви сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрийнхөө дугуй алга болсон хэрэгт 13 настай охиныг буруутгаж цагдаагийн хэсэг дээрээ аваачиж, хэрэг тулгаж, гавлаж, эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэх мэдээлэл гарч байсан. Хохирогч охины ээж энэ асуудлаар хуулийн байгууллагад хандаж, дээрх цагдаагийн алба хаагчийг шалгуулсан байдаг. 

Тодруулбал, Б.Мөнхбаатарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын14-ний өдөр Ховд аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болж, нэг жилийн хорих ял оноожээ. Аймгийн прокуророос 2 жилийн хорих ял төлөвлөж шүүх хуралдаанд оролцсон бөгөөд Эрүүгийн хэргийн 21.12 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнийг гэм буруутайд тооцож нээлттэй хорих ангид 1 жилийн ял эдлүүлэх шийдвэр гаргажээ.  Ингэснээр дэслэгч Б.Мөнхбататар Ховд аймаг дахь ШШГГ-ын нээлттэй хаалттай хорих 457 дугаар ангид нэг жилийн хорих ял эдлэхээр болжээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.