| | USD/MNT 0₮

7 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ “ХАКАТОН “ УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

Улаанбаатарт хотод хог хаягдлаа ариглаж, ашиглаж, ангилах дадлыг хэвшүүлэхээр зорьж буй “3R4UB” төсөл хэрэгжиж  эхэлсэн. Төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн орчинд хог хаягдал ангилан ялгах, эко хогийн цэг байгуулах,  зорилтот бүлэгт нөлөөллийн сургалтыг явуулахад хэрэглэгдэх сургалтын хэрэглэгдэхүүний шилдэг санааны уралдааны бүртгэл явагдаж байна. Таньд шинэ санаа, шилдэг шийдэл байгаа бол бүртгүүлээрэй. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfwfEtzldfaaMKwFoR2RCwGiS8ImOmfucpWCZDosoSczO5wVQ/viewform

18-35  насны оюутан залуус та бүхнийг нийслэлийн хөгжилд хувь нэмэр оруулах төслийн уралдаанд идэвхитэй оролцохыг урьж байна. Энэ уралдаанд оролцсоноор цаашид гадаадын их дээд сургуулиудад элсэн суралцах, тэтгэлэг авахад давуу тал болдог юм. Европын холбооноос санхүүжүүлж буй Улаанбаатар хотод 3R зарчмыг хэрэгжүүлэх замаар байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг бий болгох зорилготой төсөл юм.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.