| | USD/MNT 0₮

НӨАТ-ын сугалаагаар супер хонжвор болох 30 сая төгрөгийн эзэн тодорчээ

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа. Тохиролд 2022 оны аравдугаар сарын 1-31-ны өдрийн хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 38,957,902 баримт хамрагдсан юм.

Үндсэн тохирлын дугаар: 48753050

  • 30-60 мянган төгрөгийн азтан – 35121
  • 40-100 мянган төгрөгийн азтан – 3,764
  • 60-500 мянган төгрөгийн азтан – 347
  • 100 мянгаас-5 сая төгрөгийн азтан – 42
  • 500 мянгаас 10 сая төгрөгийн – 4
  • 5 саяас 30 сая төгрөгийн нэг азтан тодорлоо.

48753050 дугаартай баримт бүртгүүлсэн иргэн нь 1-10 баримт бүртгүүлсэн бол 5 сая, 11-50 баримт бүртгүүлсэн бол 10 сая, 51-с дээш тооны баримт бүртгүүлсэн 30 сая төгрөг авах юм. 90 хоногийн дотор баталгаажуулалтаа хийхгүй бол урамшууллыг олгохгүй тул Иргэн та харъяа татварын албан дээр хүсэлтээ гаргана уу.

Эдийн засаг

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.