| | USD/MNT 0₮

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирлоор 30 сая төгрөгийн супер азтан тодорно

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны аравдугаар сарын тохирол өдөр 13.00 цагт явагдана. Энэ удаагийн тохиролд 2022 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгэгдсэн бүх баримтыг оруулах юм. НӨАТ-ын сугалааны шинэ журмаар олон баримт бүртгүүлэх тусам азтан болох боломж өндөр хэмээн мэдэгдсэн. Тодруулбал, 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг, 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг, 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30 сая төгрөгийн урамшуулал авна. Сугалааны тохирлыг Боловсрол ТВ болон Ebarimt аппликэйшнээр шууд үзэх боломжтой.

 

Эдийн засаг

Сэтгэгдэл (13)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.