| | USD/MNT 0₮

ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН таван гишүүний хэрэг ХААЛТТАЙ ХААЛГАНЫ ЦААНА хянагдаж байна

Хөгжлийн банкнаас зээл авсан компани, хувь хүмүүс зээлээ эргэн төлөөгүйн улмаас банкны нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй ангилалд багтсан билээ. Үүнээс гадна 2023 онд төлөгдөх ёстой гадаад их өрийг төлж чадахгүй нөхцбл байдалд хүрсэн.

Тодруулбал, Хөгжлийн банк 2023 онд 750 сая ам.долларын зээлийн эргэн төлөлт хийх юм.

Хөгжлийн банкны асуудлаар 61 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байсан. Улмаар энэ тоо 79, цаашлаад 83 болоод байв. Тэгвэл эл тоо 86-д хүрчээ.

Эдгээр дунд УИХ-ын гишүүн болон асан зэрэг таван хүний нэр байгаа нь анхаарал татаж байна.

Тодруулбал, одоогийн парламентаас Г.Амартүвшин Н.Алтанхуяг Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нар багтсан бол тэдэнтэй цуг УИХ-ын гишүүн асан Фортуна Н.Батбаярын нэр багтаж тэд бүгд АТГ-ын мөрдлөгөөр албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар их хэмжээний зээл авсан, авлигал өгсөн, Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх Эрүүгийн хуулийн зүйл ангиудад холбогдуулан шалгагдаж яллагдагчаар татагдсан байна. Өдгөө АТГ-аас тэдний хэргийг яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлэн хаалттай хаалганы цаана хянагдаж буй.

Өнгөрсөн хавар дээрх дөрвөн гишүүний нэр мөн л яллагдагчаар татагдсан хэмээн яригдаж, УИХ-аар оруулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Улмаар байнгын хорооны хурлаар яллагдагчаар татах үндэслэлгүй хэмээн мэдээлж байсан.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.