| | USD/MNT 0₮

ЭМЯ: Австралид очсон Монгол залуу коронавирүсийн халдвар авсан нь үнэн

Австрали улсад очсон Монгол залуугаас шинэ коронавирүсийн халдвар илэрсэн болохыг ЭМЯ-наас баталлаа. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны газрын дарга Б.Цогтбаатар, Хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар Коронавирусийн цаг үeийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "2020 оны нэгдүгээр сарын 28-ны 13 цагийн мэдээллийг танилцуулъя. Яг одоогийн байдлаар Монгол Улсад шинэ коронавирүсийн халдвар илрээгүй.

Харин 2020 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Гуанжу хотоос Австралийн Мельбурн хотыг чиглэн ниссэн Монгол залуугаас коронавирүсийн халдвар илэрсэн. Нислэгийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байж байгаад Мельбурн хотод очсон шөнө халуурсан. Мельбурн хотын эмнэлэгт тусгаарлагдан, эмчлэгдэж байгаа. 

Коронавирусийн халдвар илэрсэн иргэн нь 34 настай, эрэгтэй.

Нэгдүгээр сарын 25-нд шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэн гэдэг нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан" гэв.

ЭМЯ: Австрали улсад Монгол залуу коронавирүсээр өвчилсөн нь үнэн
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.