| | USD/MNT 0₮

О.Цогтгэрэл:Ирэх оны улсын төсвийг эцэслэн батлахад АН-ын гишүүд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна

УИХ-ын баасан гарагийн хуралдаан эхэлсэн үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 2023 оны улсын төсвийг эцэслэн батална. Ардчилсан намынхан улсын төсвийг хэд дахин нэмэгдүүлсэн төсөв батлах гээд байгааг эсэргүүцэж мэдээлэл хийсэн. Өнөөдөр ч мэдээлэл хийхээр болжээ.

Харин УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл чуулганы хуралдаан дээр  "2023 оны мөнгөний бодлого батлагдсан. Төсөв батлагдах гэж байна. Ирэх оны мөнгөний бодлого, төсвийн бодлого гэдэг улс орны эдийн засаг хаашаа явахыг заасан бодлогын баримт бичиг. Өнөөдөр эцэслэн батлагдах гэж байгаа 2023 оны улсын төсөв улс орны дампуурал руу алхах үүд хаалгыг нээж өгсөн. Ард иргэдийн хоёрны нэг нь ядуурал руу "хөтөлсөн" төсөв болж батлагдах  гээд байна.  Бид төсвийг татаж аваач, болохгүй байна гэх саналуудыг удаа тавьж байсан. Ирэх оны улсын төсвийг эцэслэн батлахад ардчилсан намын гишүүд дэмжиж оролцох боломжгүй" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.