| | USD/MNT 0₮

Б.Жавхлан:Ипотекийн зээл төлөлтийг хойшлуулаад байх юм бол эргэлтийн хөрөнгөгүй болж, дараагийн зээлдэгч нарт зээл гарахгүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаарх тогтоолын төслийг хэлэлцэх үеэр ипотекийн зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудал хөндөгдөв.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан, “Энэ жилийн арванхоёрдугаар сард Ковидын тухай хуулийн үргэлжлэх хугацаа дуусна. Дахиж сунгах асуудал байхгүй. Тэгэхээр энэ хуулиар зохицуулагдаж байгаа маш олон харилцааны хугацаа дуусна гэсэн үг. Түүний нэг нь ипотекийн зээлтэй холбоотой асуудал юм. Өмнө нь ипотекийн төлбөрийг хойшлуулаагүй байхад сардаа 25-30 тэрбум төгрөгийн эргэлт хөрөнгө орж ирдэг байсан. Энэ нь эргээд дараагийн зээлдэгч нарт очих эх үүсвэр болдог. Гэтэл одоо энэ сарын төлбөр болох 5-10 тэрбум төгрөг нь дараагийн зээлдэгч нарт хангалттай хүрэлцэхгүй байна. Тиймээс  иргэдийн дунд ипотекийн зээл олдохгүй байна гэх шүүмжлэл гарах болсон” хэмээв.

Эдийн засаг

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.