| | USD/MNT 0₮

"Мета" компани 11,000 хүнээ ажлаас чөлөөллөө

Дэлхийд хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээний платформууд болох "Facebook", "WhatsApp", "Instagram" зэргийг нэгтгэсэн "Мета" компани 11,000 ажлын байрыг цомхотгох шийдвэр гаргалаа. Энэ нь тус компанийн хүний нөөцийн 15 хувь юм.

Дээрх шийдвэр гарах болсон шалтгааныг цар тахлын дараа фэйсбүүк хэрэглэгчдийн тоо буурсантай холбон тайлбарлаж байгаа юм. Тодруулбал, ковидын нөхцөл байдлын улмаас хатуу хөл хорио тогтоож иргэд бүх цагийг гэртээ өнгөрөөх болсон нь нийгмийн сүлжээний хандалт огцом нэмэгдэхэд гол нөлөө үзүүлсэн аж. Харин цар тахлын давлагаа намжиж иргэд хэвийн амьдралдаа эргэн орсноор хэрэглэгчдийн тоо буурсан байна.

Мөн тус компанийн үнэлгээ буурч нэг их наядаас 260 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь 70 орчим хувиар буурсан үзүүлэлт юм.

Дэлхий

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.