| | USD/MNT 0₮

14 НАСТАЙ ОХИН ШАЛТГААН ТОДОРХОЙГҮЙ УУШГИНЫ ХАТГАЛГААГААР НАС БАРСАН ГЭВ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит цаг үеийн мэдээлэл дөнгөж сая хийлээ. Өчигдөр Хэнтий аймагт 14 настай хүүхэд өндөр тунгаар халуурч эмнэлэгт ирээд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад нас барсан билээ.

Энэ асуудалд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Хэнтий аймгийн Хэрлэн суманд уушгины хатгалгаагаар нас барсан 14 настай охины шинжилгээний хариу гараагүй байгаа. Сорьц шөнө ирсэн. Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчнөөр нас барж болно. Гэхдээ шинжилгээний хариу гараагүй байна.

Шинжилгээний хариу 24-48 цагийн дотор урьдчилсан байдлаар гардаг ч, эцсийн хариуг Япон улсын лаборатори руу илгээж, баталгаажуулна.

Талийгаачийн ойрын хавьталд байсан гурван хүүхдийг тусгаарлаж шинжилгээ хийсэн. Биеийн байдал хэвийн байгаа. Харин Булган, Архангай аймгуудад бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариу зүгээр гарсан байна” гэв.

Эрүүл мэндийн яамнаас ээлжит цаг үеийн мэдээлэл дөнгөж сая хийлээ. Өчигдөр Хэнтий аймагт 14 настай хүүхэд өндөр тунгаар халуурч эмнэлэгт ирээд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад нас барсан билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.