| | USD/MNT 0₮

АН: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн 5 шаардлагын хариуг өгөхгүй бол 11 сарын 14-нд бүх нийтийн эсэргүүцлийн цуглааныг зохион байгуулна

Өнөөдөр ардчилсан намаас төрийн ордонд долоо хоног болгон 4:11 хэвлэлийн бага хурал боллоо. "Ардчилсан намаас 2023 оны төсөв болон мөнгөний бодлогоо засах хэрэгтэй татаж ав гэсэн шаардлага тавьсан төсвийн алдагдлаа багасгахыг шаардсан. Сүүлийн хэдэн жил төсөв маш алдагдалтай явсан энэ хүнд хэцүү ачааг Монголын ард иргэд 2023 онд мөн үүрэхээр байна. Музей, угтах хаалга, хөшөө гэх тэвчиж болох зардлууд байсан. Өдрөөс өдөрт юмны ханш өсөж байна, ажлын байр багасаж байна, хувийн хэвшлүүдэд орон зай алга байна. Монгол улс 2023 онд хэзээ ч байгаагүй 20 их наядын төсөв буюу 10 жилийн өмнөхөөс 3 дахин их төсөв баталлаа. 3 хүн тутмын 1 нь ядуу байсан бол одоо 2 хүн тутмын 1 нь ядуу болжээ. Ерөнхий сайд Л.Оюу-эрдэнэд Ардчилсан намаас 5 шаардлага 11-сарын 3-ны өдөр хүргүүлсэн. Энэ 5 шаардлагыг биелүүлэхгүй бол дараах албан тушаалтангуудыг чөлөөлөхийг шаардаж байна.

Үүнд:

УИХ-ын дарга Г.Занданшатар

ЗГХЭГД Д.Амарбаясгалан

Сангийн Сайд Б.Жавхлан

ХХАА Сайд Х.Болорчулуун

Монгол Банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн

ЦЕГ-ын дарга Ж.Болд нарыг яаралтай чөлөөл үгүй бол "Ардчилсан нам 11 сарын 14-нд Бүх нийтийн ажил хаялт буюу бүх нийтийн эсэргүүцлийн цуглааныг зохион байгуулна гэдгээ зарласан. Бид нар 11 сарын 11-нд шаардлагын хариугаа авах ёстой. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд бид жагсаал хийх болно" гэлээ         

 

Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.