| | USD/MNT 0₮

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ АНХНААСАА ӨГӨХ ЁСГҮЙ БАЙСАН

Сангийн сайд Б.Жавхлан саяхан нэг телевизийн ярилцлагад орохдоо хэлсэн үг олон хүний дургүйцлийг хүргэсэн. Энэ нь бидний байнга ярьж хэлэлцүүлэг өрнүүлдэг асуудал болох НӨАТ-ын талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн явдал юм. НӨАТ гэдэг ерөнхий ойлголт нь төр импортоор орж ирж аж ахуй нэгжээр дамжин борлуулагдаж хэрэглэгчийн гар дээр очиж байгаа  бараа бүтэгдэхүүнээс татвар авахдаа тавьж буй хяналт,  бүртгэлжүүлэлтийн систем билээ.

Сэтгүүлчийн асуулт бол иргэд төрийн бүртгэх үүргийг биелүүлэхийн төлөө өөрсдийн хэтэвчнээсээ илүү 10%-ийн  татвар төлөөд 2%-ийн буцаан олголт авдаг явдал нь зөв үү буруу юу? гэдэг асуулт байлаа. Сайд хэлэхдээ "Би харин ч энэ 2%-ийн буцаан олголтыг олгох ёсгүй гэсэн байр суурьтай байдаг хүн. Буцаан олголт хийдэг цөөн улсын нэг хэмжээний хувьд бас бага талдаа орно. Хойд урьд хөрш маань нэгэн 17%, нэгэн 20%, Европ дунджаар 18-20% байдаг. "ТАТВАР ХҮН БОЛГОНД ТААЛАГДАХ АЛБАГҮЙ" гэлээ.

Татвараа нэмэхгүй гэсэн амлалт өгч гарч ирсэн МАН-аас сонгогдсон сангийн сайд Б.ЖАВХЛАН татвараа нэмсэн талаар асуухад ийм саналтай байгаа гэдгээ хэлж сууна. Жишээ авсан улс орныхоо иргэдийн гар дээр ирдэг цалин, эдийн засгийн боломжийн харж харьцуулалт хийнэ гэж байдаггүй. Татвар болон иргэдээс авч буй зарлага ярихдаа Европт, Америкт ийм байдаг гэж жишээ татчихаад эсрэгээр нь замын түгжрэл, утаа, цалин, инфляц ярихаар тартагтаа тулах шахуу болсон дайн тулаан болж буй улстай харьцуулдаг энэ байдлаа болих хэрэгтэй.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.