| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ахмадуудыг хуурчээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд тэтгэврийг долоо биш таван жилээр тооцон тогтоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй. Гэвч түүний өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхгүй байгаагаас үүдэн Б.Пүрэвдорж гишүүн ахмадуудыг жагсаалд уриалсан бөгөөд өчигдөр уг жагсаал төв талбайд болж өнгөрөв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Эмч, багш нарын тэтгэвэр 100-150 төгрөгөөр бага тогтоогдох нөхцөл байдал өнөөдөр бий болоод байна. Насаараа Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө ажилласан ахмадуудыг “хамгийн бага тэтгэвэр ав” гэж байгаа нь Монгол төрийн хамгийн муу хандлага.  МАН-ын гишүүд энэ хуулийг баталвал нийгмийн даатгалын сан хоосорно гэж ярьдаг. Энэ тийм биш. Өнгөрсөн жил энэ хуулийг хэлэлцэж байх явцад ХНХЯ-ны ТНБД асуултад хариулахдаа өнгөрсөн жил тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг 7 биш 5 жилээр тооцвол нийгмийн даатгалын сангаас  5.6 тэрбум төгрөг нэмж гарна гэж хэлсэн. Энэ бол бага мөнгө. 20 их наядын зардалтай данхайсан төсөвт маш бага мөнгө" гэсэн юм.

Мөн тэрбээр өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаан дээр 200-300 ахмадыг жагсаалдаа идэвхтэй оролцож ирээрэй,  ирсэн ахмадуудад автобусных нь мөнгийг өгнө, халуун аарц чацаргана өгнө гэж ярьсан. Гэвч өчигдөр төв талбайд жагссан ахмадуудад халуун савтай аарц нэг удаагийн аяганд хийж өгснөөс автобусных нь мөнгийг өгөөгүй байна. Мөнгө өгнө гэсэн ахмадууд автобусны мөнгөө авъя гэтэл гишүүн "Та бүхэн харж байгаа биздээ. Цагдаа нар хамгаалалтад гарсан байна. Хэрвээ мөнгө тараавал намайг УИХ-ын гишүүнээс хөөнө. Тиймээс өгөх боломжгүй ойлгоорой" гэжээ. 

 

Улс төр

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.