| | USD/MNT 0₮

Дэд сайд Б.Болор-Эрдэнийг чөлөөлөх эрх нь Ерөнхий сайдад бий гэв

Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Б.Болор-Эрдэнэ Саудын Арабын Риад хотод зохион байгуулагдсан олон улсын хуралд оролцохдоо ахмад үеэ үгүйсгэсэн агуулгатай зүй зохисгүй зүйл ярьсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй. Үүнтэй холбоотойгоор Б.Болор-Эрдэнийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудал ч хөндөгдөж эхэлсэн байгаа. Түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэхийг МАН-ынхан болон Ерөнхий сайд мэдэх ёстой юм. Нам дотроо албан бусаар Б.Болор-Эрдэнийн асуудлыг ярьсан гэх мэдээлэл байгаа юм.

Харин өнөөдөр болсон МАН-ын УЗ-ийн хурал дээр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэхийг тодруулахад тэрбээр  "Бүтэн жилийн өмнө ярьсан ярилцлагыг гэнэт гаргаж ирж, асуудал үүсгэж байгаа учраас зохион байгуулалттай гэж харагдаж байна. Сайдыг томилох, чөлөөлөх эрх нь Ерөнхий сайдад бий. Тэгэхээр Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг шийдэх байх" гэжээ.

Тэгэхээр маргааш болох Засгийн газрын хуралдаанаар дэд сайд Б.Болор-Эрдэнийн асуудал орж ирэх нь. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар түүнийг албан тушаалтай нь авч үлдэнэ гэсэн мэдээлэл ч байна. 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.