| | USD/MNT 0₮

М.Тулга:Шоронгоос Н.Алтанхуягийнхаа "но"-г ярьж өгөөд гар гэдэг байсан

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга нь шударга бусын хонгилоор чирэгдэж, ямар ч үндэслэлгүйгээр хоригдож байсан талаараа Байнгын хорооны хуралдаан дээр ярьжээ. Тэрбээр "Би Ерөнхий сайд байсан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан. 2014 онд намайг АТГ-аас худал хэлж дуудаад нэг эмэгтэй хүн танихгүй дугаараас танай Гансүх бичиг дамжууллаа гэсэн. Тэр бичгийг авах гэж очиход шууд цагдан хорьсон. Хоёр сар хоригдсон. Миний зүйл анги гэвэл зөвхөн мөнгө угаах. Нэг л зүйл ангиар цагдан хорьсон. Ямар шалтгаанаар надад мөнгө угаасан зүйл байхгүй, яагаад гэдгээ тайлбарлаач гэхээр "дуугай би бид нар тогтоочихсон. Гэрт чинь нэгжлэг хийнэ" гээд хар орой гэрээс минь чирээд эхнэр хүүхдүүдийг минь уйлаад аваад гарсан. Нийтдээ намайг 5 сар цагдан хорьсон. Нийтдээ 12 удаа албан бусаар байцаалт авч гурван удаа албан байцаалт авсан. Байцаалт өгье гэхээр өмгөөлөгч дуудахгүй, өмгөөлөгчгүй байцаалт өгөхгүй шүү дээ. Гурван удаа цаасан дээр гарын үсэг зуруулаад авсан. Албан бусаар байцаалт авахдаа "Чи залуу хүн. Норовын Алтанхуягийнхаа но-г ярьж өгөөд гар гэдэг байсан. Энд хэн байгаа вэ гэхээр хэдхэн хүн байдаг. Хэрэг үйлддэг сунгах эсэхийг ганцхан Сагсай өгдөг. АТГ-ын мөрдөгч Золжаргал байгаа. Ийм олон хүний бүрэлдэхүүнтэй байж дор дор нь шалгаж болно доо. Бид нарыг цагдан хорионоос гаргасан 1 жил 4 сар огт дуудаагүй. Тэгж байгаад 2016 онд дуудсан. Тэр үед Н.Алтанхуяг "Бүлэглэлийн толгойлогч Элбэгдоржоо гэж зарлангуут маргааш нь АТГ-аас дуудаж байгаа юм. Догдлоод яваад байгаа чинь худлаа шүү. Дахиад хорино шүү гэж айлгаж байгаа юм. 

Дараагийнх нь дахиад чимээгүй болж байчихаад наймдугаар сард дуудсан. Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ зарласны маргааш дахиад дуудсан. Бид бүр мэддэг болсон дахиад хорих юм байна хувцсаа бэлдэе гэж ярьдаг. Ямар хэрэгт холбогдуулаад яаж шалгаад байгаа нь ойлгомжгүй. Миний ганц төрсөн дүүг минь авчраад АТГ-аас баривчлаад явсан байдаг. Дандаа хүнд эрүү шүүлт тулгаж, хясан боогдуулдаг. Би бие муутай дүүгээ баривчлуулаад явуулахгүйн тулд АТГ-аас орж гуйж байж гаргуулсан. Гэтэл чи но-гоо ярь гэдэг. Би ярье гэсэн. Намайг өдөржин суулгаж байгаа АТГ-ын дарга Энхтөр нь гүйцэтгэх ажиллагааны даргатайгаа хамт "Чихрийн цаас минь юмаа ярьж өг, өгөхгүй бол маргааш цагдан хорино шүү" гэж айлгаж байгаа. Гүйцэтгэх ажиллагааны дарга нь гадаа тамхи татаад зогсож байхад "Тулгаа танайх АНУ-ын 10 жилийн визтэй юм байна. Танай гэр бүлийг маргааш онгоцонд суулгаад явуулчихъя. Чи бид нарын бэлдсэн цаасан дээр мэдүүлэг өгөөд гарын үсгээ зураад яваа. Чамд мөнгө өгье" гэсэн. Ингэж хүний хэргийг мөрдөж ингэж улстөрийн зорилгоор яллаж болдог юмуу, ардчилсан улс тогтолцоотой орон, Үндсэн хуультай улсад. Зөвхөн өнөөдөр Н.Алтанхуяг гэж хүнийг дагасны төлөө үзэл бодлоо хэлсний төлөө өнөөдөр ийм байдалд ороод сууж байгаа байхгүй юу даа" гэжээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.