| | USD/MNT 0₮
Дархан-Улаанбаатарын чиглэлийн автозамыг засварлах ажил удаашралтай байгаа билээ. Өнгөрсөн зун ашиглалтад оруулчих байсан зам өнөөдөр 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Энэ жил ч ашиглалтад бүрэн орж амжихгүй байх гэсэн мэдээллийг салбарын сайд нь өгсөн байгаа юм. Учир нь тус зам дээр ажил хийж байгаа хятад компаниуд хийсэн гэрээгээ зөрчиж, ажлаа хийхгүй байгаа аж.
Зарим компанийн удирдлагууд нь ЗТХЯ-ны газрын дарга нарт авлига өгч байгаад үйлдэл дээрээ баригдсан бөгөөд хэргийг хуулийн байгууллага шалгаж байна. Ер нь Хятад компаниуд ажлаа чанартай гүйцэтгэхгүй, халтуурдаж байна гэсэн иргэдийн гомдол ч байгаа юм. Тухайлбал, тус зам дээр ажиллаж байгаа Хятад компани монголчуудыг авч өнгөрсөн зун ажиллуулчихаад өнөөдрийг хүртэл цалин хөлсийг нь өгөхгүй “луу” унжиж зугтаж байгаа талаар монгол иргэн ярьж байна.
Арга барагдсан иргэд цагдаа болон олон нийтийн хэрэгсэлд хандахаар болоод байгаа ажээ.
Уг нь Дархан-Улаанбаатарын чиглэлийн замыг таван багцаар буюу таван хятадын компани гүйцэтгэж байна. Тодруулбал,
БАГЦ-1 Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26км авто зам. Гүйцэтгэгч компани: БНХАУ-ын Хэйлон жианжинье рөүдэнд бридж
БАГЦ-2 Хар модот давааны араас Урьхан хүртлэх 45.5км авто зам. Гүйцэтгэгч компани: БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг
Багц -3 Урьхнаас Сүмбэрийн уулзвар хүртлэх 45.74км авто зам, Гүйцэтгэгч компани: БНХАУ-ын Гуйжоу Хайвэй
Багц-4 Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртлэх 45.08км авто зам, Гүйцэтгэгч компани: БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг
Багц-5 Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртлэх 30.53 км авто зам, Гүйцэтгэгч компани: БНХАУ-ын Чайна Жео-Инженеринг Корпораци
Дээрх гүйцэтгэгч компаниудыг харвал хятадын компаниудад давуу эрх олгож Монголын замын компаниудад хэт өндөр шалгуур тавьсан байх. Хэдий таван багцад хувааж өгсөн гэх боловч 2,4-р багцыг нэг компанид давуу эрх олгож өгсөн нь илт харагдаж байна.
Салбарын сайд нь эдгээр компаниудын хоёр нь ажлаа хийж чадахгүй, хангалтгүй, ажиллах хүчгүй байна гээд долоо хоногийн хугацаа өгчээ. Заасан хугацаанд нь замын ажил урагшуулахгүй бол гэрээг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж айлгасан байгаа юм.
Яагаад анхнаасаа ажиллах хүчгүй компанийг гүйцэтгэгчээр оруулав. Техник, тоног төхөөрөмж хангалтгүй компаныг анхнаасаа юунд шалгаруулав. Тэгэхээр замын тендертэй холбоотой асуудал анхаарал татаж байгаа юм. Компаниудыг хэрхэн сонгосон, яаж шалгаруулсан гэх мэт асуудал ч гарч ирнэ. Түүнчлэн мэргэжлийн бус хүмүүсээр удирдуулж байгаа учир ямар ч тооцоо судалгаагүй ажлууд Дарханы зам дээр өрнөөд байгаа юм. Тиймээс хариуцлага алдсан компаниуд болон албан тушаалтнуудад хэн хариуцлага хүлээлгэх вэ.
Дархан-Улаанбаатарын чиглэлийн замыг таван багцаар буюу таван хятадын компани гүйцэтгэж байна.