| | USD/MNT 0₮

УДЭТ-ын газраас "Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандах "хумсалсан" уу

 

Өнгөрсөн долоо хоногт урлаг соёлынхон хэл ам ихтэй байв. Тодруулбал, соёл урлагийнхан "Соёлын шинэчлэлийг дэмжье" уриатай хэвлэлийн бага хурал хийж, соёлын салбарт оруулах хөрөнгө оруулалтыг салбарын сайд зогсоосныг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм. 

Баригдснаасаа хойш засвар шинэчлэл хийгдэж байгаагүй театруудад иж бүрэн засвар шинэчлэл хийхэд тус бүрт нь 4 тэрбум төгрөг улсын төсвөөр төсөвлөсөн байсныг Ё.Баатарбилэг сайд болиулж байгаа мэдэгдсэн юм. Харин үүнийг эсэргүүцсэн театрын дарга, уран бүтээлчид хөрөнгө мөнгөний асуудлыг нь даруй шийдвэрлэж, засварын ажлаа эхлүүлэхийг хүссэн. 

Тэгвэл энэ мэдээллийн хажуугаар газрын маргааны асуудал дэгдэв. 

Ер нь нийслэл хотын түүх соёлын нэг хэсэг болох барилгуудыг актлах тухай аль 2011 оны үеэс яригдсан. Өнөөдөр ч энэ асуудал маргаан дагуулсаар байна. Энэ маргаантай зэрэгцээд газрыг дамлаж зараад эхэлсэн бололтой. Тухайлбал, Улсын драмын эрдмийн театрын газраас “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах зарсан тухай цахим сүлжээнд нэгэн мэдээлэл гарсан байна.

Тухайн газрыг анх бүжиг дэглээч  Ц.Сэвжид сангийн цэцэрлэгт хүрээлэн барина гээд газраас нь авчээ. Гэвч тухайн газартаа цэцэрлэгт хүрээлэн барихгүйгээр цаашаа дамлан зарсан гэх мэдээлэл байна. Өвөөгийнхөө нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн барина гээд авсан газрыг С.Амараа өөр зүйлээр ашиглуулахыг хүсэв үү.

Тэгвэл энд цэцэрлэгт хүрээлэн биш өөр зүйл баригдахаар шав тавигдаж барилгын суурийг тавьж, хашаа хатгаж байхад Улсын драмын эрдмийн театрын найруулагч, захирал, жүжигчид яагаад эсэргүүцэхгүй чимээгүй сууна. Цэцэрлэгт хүрээлэн бариагүй өөр зориулалтын барилга баригдах гэж байгаа бол драмын театрын хамт олон эсэргүүцэж, болиулах ёстой. Гэтэл тэд өнөөдрийг хүртэл чимээгүй сууна. 

Улсын драмын эрдмийн теартын барилга 1956 онд Залуучуудын ордон барих хөрөнгө хуримтлуулахаар Нийслэлийн хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүд санаачлага гаргасныг Хот хөдөөгийн залуучууд, иргэд дэмжин хөрөнгө хуримтлуулж, 1957 онд барилгын суурийг тавьж, 1960 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулж байсан билээ. Тус барилга 200 шахам өрөө тасалгаатай, 700-800 хүний суудалтай жүжгийн 2 танхим, 500 хүний багтаамж бүхий бүжгийн танхимтай.

1963 онд Улсын Дуурь бүжгийн театрыг Улсын Драмын театраас салган Залуучуудын ордонд Улсын Драмын театрыг Ардын Дуу бүжгийн чуулгын хамт байрлуулжээ. 1966 онд Драмын театрыг Д.Нацагдоржийн нэрэмжит болгосон байна. Драмын театрын нэрийг 1981 онд “Улсын Драмын академик театр”, 1994 онд “Үндэсний жүжгийн академик театр”, 2002 онд “Улсын Драмын эрдмийн театр” хэмээн өөрчилжээ.

 

 

О.Гал 

Ер нь нийслэл хотын түүх соёлын нэг хэсэг болох барилгуудыг актлах тухай аль 2011 оны үеэс яригдсан. Өнөөдөр ч энэ асуудал маргаан дагуулсаар байна. Энэ маргаантай зэрэгцээд газрыг дамлаж зараад эхэлсэн бололтой. Тухайлбал, Улсын драмын эрдмийн театрын газраас “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах зарсан тухай цахим сүлжээнд нэгэн мэдээлэл гарсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.