| | USD/MNT 0₮

Том ах дэд сайд Б.Болор-Эрдэнийн бичлэгийг цацаж, талцал үүсгэв

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ одоогоос яг жилийн өмнө, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /ХХМТГ/-ын дарга байхдаа Саудын Арабын Эр Рияд хотноо болсон Дэлхийн ирээдүйн хөрөнгө оруулалтын талаар хэлэлцдэг "Future Investment Initiative” чуулганд оролцсон.

Тэгвэл Б.Болор-Эрдэнийн тухайн үед телевизэд өгч байсан ярилцлагыг өнгөрөгч амралтын өдрүүдэд твиттерт Том ах нэртэй хэрэглэгч нийтэлсэн нь талцал үүсгэв.

Нэг хэсэг нь "Цар тахлын хөл хорионы үеэр шинэлэг бүтээлч байдлаар ажиллах шаардлагатай болоход насны ялгаа хүчтэй мэдрэгдсэн. Төрийн дунд болон фронтод ажиллаж байгаа ахимаг настай буюу ихэнх нь Орос буюу ЗХУ-д сурч боловсорсон хүмүүст шинэлэг арга барилаар ажиллах хэцүү байсан. Энэ бол сорилт байсан" гэх утгаар ойлгосон гэх зэргээр тайлбарлаж цахим орчинд олон талт сэтгэгдлүүд хөвөрлөө.

Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.