| | USD/MNT 0₮

Т.Доржханд:Монгол Улс хулгай авлигалдаа ялагдчихсан, удахгүй дефолт зарлана даа

УИХ-ын чуулганы хуралдаанд Хөгжлийн банкнаас авсан чанаргүй зээл, зээлдэгч нарын асуудлаар ширүүхэн маргаан өрнөлөө. Хуралдаанд тус банкны удирдлагууд оролцож мэдээлэл өгч байна. Энэ үеэо УИХ-ын гишүүн Т.Доржханд "Нэг нэгнийхээ хулгайг яриад яах бэ дээ. Та нар нийлж байгаад авсан өр зээл хулгай биздээ. Аль аль нь та нар хулгай хийсэн биздээ. Үр дүнд нь өнөөдөр Сангийн сайд нь Монгол Улс дампуурчих гээд байгаа. Хөгжлийн банкин дээр түр хороо байгуулсан ч үр дүн байхгүй. Хуулийн байгууллага дээр 86 хэрэг боогдоод явж байгаа ч шийдэгдсэн хэрэг байхгүй. Одоо бие биедээ дургүйцэж байхаар шударга ил тод байя. АН ч гэсэн буруугүй бол буруугаа нотол. Та нарын хамтарсан хулгайнаас болж Монгол Улс дампуурах гээд байна. Юу үнэн бэ энэ үнэн. Хөгжлийн банкны 500 сая ам.долларын өрийг төлж чадахгүй бол Монгол Улс дефолт зарлана. Манай улс хулгай авлигалдаа ялагдчихсан байна. Нийлээд ууж идэхээрээ найз нөхөд болчихдог хариуцлага тооцох болохоороо эндээ жүжиглээд байдаг. Хуулийн байгууллагад хэн ч хариуцлага хүлээхгүй болохоор парламентын нэр хүндийг унагаад байна" гэлээ. 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.