| | USD/MNT 0₮

М.Тулгат:С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр эрх ашгийн төлөө нийлж нэгдэх гээд байна

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүнээсээ "хөөгдсөн" М.Тулгаттай ярилцлаа. Тэрбээр уржигдар болсон гэх Үндэсний бодлогын хорооны хурал хүчин төгөлдөр биш. Намын дарга С.Эрдэнэ дур зургаараа аашилж, намын ҮБХ-ны гишүүд болон дэд даргыг чөлөөлсөн байна билээ гэв.

Мөн түүнчлэн тэрбээр "АН-д өрнөөд байгаа үйл явцыг товч багцлаад хэлэхэд долдугаар сард болсон их хурлаар С.Эрдэнийг тайзан дээр цохиж унагаасан үйл явдал болсон доо. Тэр хурал бол намын дүрмийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хурал болсон. Тухайн хурлаас АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийг С.Эрдэнэд өгсөн. Тэр эрхээр УДШ-д хандсан ч буцаагдсан. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр намын дарга С.Эрдэнэ биш гэсэн үйл явц харагдаж байна. Намын дүрмээрээ хариуцлага хүлээлгээд огцорсон дарга шүү дээ. Одоо энэ шинэчилсэн дүрмийн дагуу ҮБХ санаачлагыг гартаа аваад асуудлаа шийдье. Дээд шүүх бол дотоод асуудлаа шийдээд ир гэдэг. Хоёр ҮБХ нэгдэж асуудлаа шийдэх ёстой. С.Эрдэнэ бол ганцаардаж буланд шахагдаад ирэхээрээ өөр арга бодож нөгөө талтайгаа нийлээд нэгдэх гээд яваад байна. Өөрөөр бол гар бариагүй гэх ч өөрийнх нь хүмүүс уулзаад, Женкотой огт хамаагүй гэж худлаа хэлж байх хойгуур Ажлын хэсгийнхэн нь уулзсан байгаа юм. Маш худлаа мэдээлэл өгч, намын дарга би хэвээрээ байгаа шүү гэдгээ харуулахаар цаг хожоод байна.

Өнөөдөр дүрэм журам хуулийн дагуу С.Эрдэнэ дарга биш шүү. Тиймээс ҮБХ-ны гишүүддээ хандаж уриалга гаргамаар байна. 2024 оны сонгууль дөхлөө эрх баригчид дураараа дургиж тонгочиж байгаа энэ үед бид хариуцлагатай сөрөг хүчин байх ёстой. Даргагүй нам яаж сөрөг хүчин байх билээ дээ. Дүрмэн дээгүүр алхдаг С.Эрдэнэ, Х.Баттулгын утсан хүүхэлдэй битгий болоорой. Энэ хоёр хүн эрх ашгийн төлөө нийлж нэгдэж байна гэж харж хардаж байгаа шүү.  Ийм дампуу нөхцөл байдал хэнд ашигтай байна вэ гэхээр С.Эрдэнэ дарга Х.Баттулга хоёрт ашигтай. Би бол Эрдэнэ гэж хүний дагаж яваагүй намын туг хаана байна тэрийг дагаж явсан. Нарийн бичгийн дарга Өнөрбаяр албан ёсоор ажлаа хийж бусад хүмүүстэй харьцаж байгаа. Намын дарга байхгүй ч намын ажил үүргийн дагуу явагдаж байгаа юм шүү. Уржигдар болсон ҮБХ-ны хурал хүчин төгөлдөр биш. С.Эрдэнэ бол зэрлэг балмад дураараа байна. Ийм үйлдлийг нь тэвчихгүй болохоор хорооны дэд даргаас нь чөлөөлсөн байгаа юм. Чухамдаа бол хууль ёсны дүрмээрээ явж байгаа юм шүү" гэв.  

 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.