| | USD/MNT 0₮
Хэнтий аймгийн Хэрлэн суманд 14 настай охин өчигдөр нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Талийгаач охин өчигдөр өглөөний 08:10 цагт эмнэлэгт халуурч ларингит уушгины хатгалгаа оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн байна. Харамсалтай нь орой 16:50 цагт нас барсан тул цогцсоос сорьц авч ХӨСҮТ рүү илгээсэн байна. Талийгаач охин Хөх хотод сурч байсан бөгөөд коронавирусын халдвар авсан байж болзошгүй гэх мэдээлэл цацагдаад буй.
Тиймээс аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, хөл хорио тогтоосон байна. Харин шинжилгээний хариу өнөөдөр урьдчилсан байдлаар гарах аж.
Тухайн хүүхэд нэгдүгээр сарын 25-аас эхлэн халуурсан бөгөөд эмчид хандахгүй гэрээр эмчилгээ хийж байгаад өчигдөр тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хандсан ч харамсалтай нь нас баржээ.
Хэнтий аймгийн Хэрлэн суманд 14 настай охин өчигдөр нас барсан харамсалтай хэрэг гарчээ.