| | USD/MNT 0₮

Ц.Сандаг-Очир:Алслагдсан гурван дүүргийг юундаа ад үздэг юм бэ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулиар төрийн захиргааны алба хаагчдын цалин хөлсний асуудлыг ч мөн хөндөж байна. Харин УИХ-ын гишүүд алслагдсан дүүргүүдийн статус болон ажлын онцлогийн талаар асууж хариулт авлаа. Энэ үеэр алслагдсан дүүрэг болох Багануур дүүргээс их хуралд нэр дэвшиж сонгогдсон Ц.Сандаг-Очир "Алслагдсан гурван дүүргийг юундаа ад шоо үзээд байгаа юм бэ. Газарзүйн хувьд онцлогтой. Нэг талаас нийслэл ч хөдөө шүү. Улсын их хурлын бие даасан тойрог болгож өгсөн. Түүнээс дүүргүүдийн суганд хавчуулагдаж ирсэн. Нөхцөл байдлыг нь очоод үз хар. Ийм л орон нутгийн онцлогийг харгалзаад энэ хуулийг төрийн алба хаагч нарын хөшүүрэг болгож өгч байгаа гэдгийг ойлгож байгаа. 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг алба хаагчдад нь гаргаад өгчихөөч. Та бүхний халааснаас гарах гэж байгаа бишдээ. Ажиллаж байгаа төрийн алба хаагч нарыг тогтвор суурьшилтай ажиллуулмаар байна. Та нар эдгээр дүүрэгт очиж ажиллаад жаргал зовлонг нь амсаад үзээрэй" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.