| | USD/MNT 0₮

Г.Амартүвшин:Хөгжлийн банкны асуудлаар хуулийн байгууллагад шалгуулж байгаа

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр Хөгжлийн банктай холбоотой асуудлаар Ерөнхий сайд мэдээлэл хийнэ. Харин өчигдөр гишүүн Ц.Даваасүрэн ууртайгаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой. Чи энэ их хуралд суух эрхгүй шүү хэмээн загнасан юм.  Тэгвэл өнөөдөр түүнээс хуулийн байгууллагад шалгагдаж байгаа эсэх талаар УИХ-ын гишүүд асууж тодруулахад Г.Амартүвшин "Хөгжлийн банктай холбоотой Ерөнхий сайдын мэдээлэл орно. хэрэгтэй мэдээлэл орно байх.

Хөгжлийн банкны 33 тэрбумын зээл надад ямар ч холбоогүй, зээлдэгч нартай би холбоо байгаагүй. Зээл авсан компаниуд нь зээлээ төлсөн. Өөрийн хүслээр би хуулийн байгууллагаар шалгуулъя гээд мэдэгдэл хийсэн. Шалгуулж байна. Үнэн зөв нь удахгүй тодорхой болно. Хөгжлийн банкны чанартай зээлүүд төлөгдөөд дуусчихлаа. Үлдэгдэл нь төрийн өмчит компаниудтай холбогдож байна. Тэр дундаа эрчим хүчтэй холбоотой чанаргүй зээл эзэлж байна. Даваасүрэн гишшүүний дайраад байгаа асуудал нь Засгийн газар баталгаа гаргах асуудал. Бондыг дахин санхүүжүүлэхийн тулд шаардлагатай тохиолдолд гэж гарсан" гэв. 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.