| | USD/MNT 0₮

Д.Тогтохсүрэн:Засгийн газрынхаа оруулж ирсэн бодлогын эсрэг санал гаргасан Х.Нямбаатар сайдыг дууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Төсвийн байнгын хорооны дэмжээгүй саналыг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Улсын төсөв боогдсон. Төрийн захиргааны заалтыг Засгийн газар оруулж ирэхдээ төсөвт нь тусгачихсан байгаа. 46 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардаж байгаа юм. Хэрэв энэ өгүүлбэрийг оруулж ирвэл төсөв задраад явна. Улсын төсөв дээр Засгийн газар дахин оруулаад ирэх боломжтой. Тиймээс дэмжмээргүй байгаа юм. Эсвэл Х.Нямбаатар гишүүнийг дууд. Засгийн газрынхаа оруулж ирсэн бодлогын эсрэг санал гаргадаг сайд хэрхэвч байж болохгүй. Нөхөр Х.Нямбаатар Төрийн байгуулалтын хороон дээр бодлогын эсрэг санал гаргасан. Эсвэл Х.Нямбаатараар нь буцаан татуул" гэв.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.