| | USD/MNT 0₮

Б.Жавхлан: Ц.Даваасүрэн гишүүн зөндөө л гүтгэж доромжиллоо

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаан дээр Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хоёр маргалдлаа. Нэг нь Хөгжлийн банкийг үймүүлж, олон сан руу гар дүрж байгаа хүн Сангийн сайд хийж байна гэж уурлаж шүүмжилсэн бол нөгөө нь олон удаа гүтгэж доромжиллоо гэсэн юм. 

Сангийн сайд Б.Жавхлан "Ц.Даваасүрэн гишүүн зөндөө л гүтгэлээ, доромжиллоо. Олон удаа парламентад суусан, сайн үлгэр үзүүлэх ёстой гишүүн гэж боддог. Парламентыг өөрийнхөө улс төрд яаж ашиглаж болдогийг харуулж байгаа. Шударга үнэнийн туйлд тоглоод яваад байдаг. Гэтэл цаана нь харамсмаар зүйл их болж байгаа шүү. Тиймээс хэлэхээс аргагүй нь. Гишүүн маань Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Гансүх гэж залууг Дарханы арьс ширний төрийн өмчит үйлдвэрийн газрын даргаар томилуулсан. Монгол Улс жилдээ 600 мянган үхрийн шир боловсруулдаг, 130-140 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэтэл жилдээ 10 сая арьс боловсруулна гэсэн үйлдвэр маань 4 сая болж буураад хөрөнгө оруулалт нь нэмэгдсэн. Хөрөнгө оруулалт нь 159 сая евро болсон. Ц.Даваасүрэн гишүүн эрчим хүчний хүн. Одоо гэнэт арьс ширний хүн болсон. Энэхүү арьс шир боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалт дээр баталгаа гаргая гээд ороод ирсэн. ТЭЗҮ нь хэт зөрүүтэй байна гэдэг хариуг өгнө. Таны яриад байдаг үнэлэмжээр үнэн шударга байдал энэ үү. Бүгдийг нь та хийж байгаа. Нэг хэсгийг нь би хэлж байгаа" гэв. 

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.