| | USD/MNT 0₮

ДОРНОД АЙМГИЙН ХИЛИЙН БООМТУУДЫГ МАРГААШНААС ЭХЭЛЖ ХААХААР БОЛЖЭЭ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн түр хугацаанд Дорнод аймгийн авто замын хилийн боомтуудын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргалаа.

БНХАУ-д гарсан коронавирүс өвчний дэгдэлттэй холбогдуулан Монгол, БНХАУ-ын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газар хамтарсан хэлэлцээрийн 7 дугаар заалтыг үндэслэн уг шийдвэрийг гаргаж байгаа юм.

Монгол Улсын иргэн албан ажлаар БНХАУ-руу зорчих тохиолдолд албан байгууллагын шийдвэр, томилолтын хуудсыг үндэслэн хилээр нэвтрүүлэх ба бусад тохиолдолд хилээр нэвтрэх боломжгүй юм. Харин хилийн боомтоор орж ирэх Монголын иргэнийг татах, гадаадын иргэдийг гаргах хөдөлгөөн хийх юм.

Мөн газрын тосны экспортын тээвэрлэлт хэвийн явагдах бөгөөд холбогдох байгууллагуудын хяналтан дор тээвэрлэлт явж буй авто машины жолоочийг нарийн шалгуурын дор хилээр нэвтрүүлнэ.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн түр хугацаанд Дорнод аймгийн авто замын хилийн боомтуудын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргалаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.