| | USD/MNT 0₮

УХАНЬ ХОТОД ТЭМЦЭЭНД ОРООД ИРСЭН ХҮҮХДҮҮДЭЭС ШИНЖИЛГЭЭ АВСАН Ч ХОЁРЫНХ НЬ ХАРИУ ГАРААГҮЙ БАЙНА

БНХАУ-ын Үхань хотод энэ сарын 15-20-ны хооронд зохион байгуулагдсан хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээнд Монголоос “Дэрэн” клубын тамирчин хүүхдүүд оролцоод иржээ.

Тодруулбал, Э.Өнөр-Эрдэнэ дасгалжуулагчийн удирдлага дор Б.Төгөлдөр ахлагчтай тоглосон U11 баг  энэхүү тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн байна.

Тэдгээр хүүхдүүдийн нэг нь өндөр тунгаар халуурч эмнэлэгт хүргэгдлээ гэсэн мэдээлэл өнөөдөр цацагдсан билээ.

Тэгвэл коронавирүсийн голомт болох Үхань хотод тэмцээнд оролцоод ирсэн “Дэрэн” клубын хүүхдүүдийг шинжилгээнд хамруулсан байна.

Энэ талаар дасгалжуулагч Э.Өнөр-Эрдэнэ “Бид бүгдийн биеийн байдал хэвийн байгаа. Бид ирээд шууд ХӨСҮТ-д очиж шинжилгээнд хамрагдсан. Одоогоор хоёр хүүхдийн шинжилгээний хариу гараагүй байна. Бусдынх нь гарсан. Шинжилгээний хариу бүрэн гарч дуусахаар манай клубийн зүгээс мэдэгдэл хийх болно” гэв.

 

БНХАУ-ын Үхань хотод энэ сарын 15-20-ны хооронд зохион байгуулагдсан хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээнд Монголоос “Дэрэн” клубын тамирчин хүүхдүүд оролцоод иржээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.