| | USD/MNT 0₮

Д.ТОГТОХСҮРЭН:УЛСЫН ХЭМЖЭЭНД 29 ТОЙРОГ, 76 МАНДАТТАЙ БАЙХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Өнөөдөр МАН-ын бүлгийн ээлжит хурал болж дууслаа. Хурлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын асуудал болон сонгуулийн тойрог, мандатын асуудлаар мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ээлжит хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж баталсан. Тойрог байгуулах, мандат хувиарлах асуудлыг УИХ шийдвэрлэх ёстой. Энэ долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хуралдаад чуулганаар оруулна. МАН-ын бүлгээс улсын хэмжээнд нийт 29 тойрог, 76 мандаттай байхаар шийдвэрлэлээ.

Орон нутагт 20 тойрог 52 мандаттай байна. Аймгуудын хувьд мандатын тоонд өөрчлөлт ороогүй. Харин нэг тойрогтой байсан аймгуудыг хоёр болгосон. Тийм учраас Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар, Булган гэсэн дөрвөн аймгийг нэг тойрог, хоёр мандаттай болгосон. Гэхдээ Дундговь аймгийг Говьсүмбэр аймагтай нэгтгэж байна.

Нийслэлийн хэмжээнд 9 тойрог, 24 мандаттай байхаар шийдсэн. БЗД, СХД тус бүр тав таван мандаттай, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг гурав, гурван мандаттай. Налайх, Багануур дүүрэг хоёр мандаттай байна. Тухайлбал БЗД, СХД-ийг хоёр тойрог болгож байна. Санал өгөх сонгогчдын тоо олон учраас нэгийг нь хоёр мандаттай, нөгөөг нь гурван мандаттай байлгая гэсэн. Хороодыг хооронд нь хуваахгүй гэж намын бүлэг шийдвэрлэлээ.

Түүнээс гадна зарим Элчин сайд нарыг эгүүлэн татах, шинээр томилох 11 хүний саналууд орж ирснийг 9 Элчин сайдыг дэмжиж, хоёр Элчин сайдыг дэмжээгүй байна. Энэтхэг улсад суух Элчин сайдын нас өндөр учраас дэмжээгүй бол БНСУ-д Элчин сайдад нэр дэвшсэн Ц.Өнөрзаяа нь дипломат албанд ажиллаж байгаагүй мэргэжлийн бус хүн учраас дэмжээгүй байна. Бусад есөн хүнийг бүлэг дэмжсэн учраас энэ долоо хоногтоо хэлэлцээд явах юм байна.

Мөн Бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааны шийдвэрийг сонссон бөгөөд энэ асуудлаар дахин ярилцахаар болсон” гэв.

 

 

 

 

Орон нутагт 20 тойрог 52 мандаттай байна. Аймгуудын хувьд мандатын тоонд өөрчлөлт ороогүй. Харин нэг тойрогтой байсан аймгуудыг хоёр болгосон. Тийм учраас Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар, Булган гэсэн дөрвөн аймгийг нэг тойрог, хоёр мандаттай болгосон. Гэхдээ Дундговь аймгийг Говьсүмбэр аймагтай нэгтгэж байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.