| | USD/MNT 0₮

“ТОД КАННАМ” ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГУУДАД ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО

Хэвлийн өөх соруулах мэс заслын улмаас 29 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн онд гарсан билээ.

Тэгвэл энэ хэрэгт буруутгагдаад байгаа “Тод каннам” эмнэлгийн удирдлагуудад холбогдох шүүх хурал өнөөдөр болох байсан ч өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилжээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдрийн 12:00 цагт товлогдсон байсан.

Гэвч шүүгдэгч Д.Тодномбатын өмгөөлөгч Э.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 12:00 цаг хүртэл хойшлуулжээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдрийн 12:00 цагт товлогдсон байсан.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.