| | USD/MNT 0₮

ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХИЛИЙН БООМТУУДЫГ ХААХ ХҮСЭЛТЭЭ ШАДАР САЙДАД ЯВУУЛЖЭЭ

Дорнод аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн Дорнод аймгийн нутаг дахь хилийн боомтуудыг түр хугацаагаар хаах асуудлыг шийдвэрлүүлэхээр өнгөрсөн баасан гарагт Шадар сайд Ө.Энхтүвшин болон ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл нарт тус тус хүсэлт явуулжээ.

Дорнод аймаг нь ОХУ-тай авто замын Ульхан, төмөр замын Эрээнцав, БНХАУ-ын Хавирга, Баянхошуу, Сүмбэр боомт зэрэг нийт таван боомтоор харилцдаг онцлогтой ажээ.

Тиймээс эдгээр хилийн боомтуудыг хааж, хөл хорио тогтоохыг хүссэн хүсэлтээ холбогдох албаныханд илгээсэн байна. Харин хилийн боомтуудыг хаах шийдвэрийг Засгийн газраас гаргах бөгөөд одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна. Гэхдээ хилийн чиглэлд хөл хөдөлгөөнийг хязгаарлаж зогсоогоод байгаа гэдгийг эх сурвалж хэллээ. 

Дорнод аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн Дорнод аймгийн нутаг дахь хилийн боомтуудыг түр хугацаагаар хаах асуудлыг шийдвэрлүүлэхээр өнгөрсөн баасан гарагт Шадар сайд Ө.Энхтүвшин болон ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл нарт тус тус хүсэлт явуулжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.