| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дараах мэдээллийг өглөө:
Манай улсын ДНБ 50-55 их наяд төгрөг байна. Энэ онд багтаан ХААН, Голомт банкууд хувьцааны тодорхой хувиа олон нийтэд нээлттэй санал болгохоор бэлтгэлээ хангаж байна. Хөгжлийн банк ойрын жилүүдэд төрийн өмчит компаниудад зээл олгохгүй. Инфляц өндөр байгаа өнөө үед мөнгө хэвлэхгүй, мөнгөний нийлүүлэлтийг нэмэхгүй. Инфляц, төгрөгийн ханш өссөн өнөө үед мөнгөний бодлогын орон зай хумигдсаар байна.
2019 онд саарал жагсаалтад орсны дараа анх удаа гаднын корреспондент банкийг нээх гэж байна. Манай улсад одоо гаднын 3 банк ажиллаж байна (Япон, БНХАУ-ын банкууд). Зээл олголт оны эхнээс буурсаар байна. 2020 онд зээлийн тасалдал үүсэж байв. Дахин ийм зүйл гаргахгүй байхад анхаарч ажиллаж байна. Ялангуяа ажлын байр нэмэх зээлүүдийг олгуулахад анхаарна. Манай улсад 12 арилжааны банк ажиллаж байна.