| | USD/MNT 0₮
Архангай аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд өнөөдөр тус аймгийн Онцгой комисс хуралдсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, тус аймагт 46 настай эмэгтэй саяхан гадаад улсад энэ сарын эхээр зорчиж ирсэн бөгөөд коронавирүсийн халдварынх байж болзошгүй шинж тэмдэг илэрчээ.
Тиймээс тухайн иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан бөгөөд хариу нь 72 цаг буюу гурав хоногийн дараа гарах юм байна.
Харин энэ талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад дээрх мэдээллийг үгүйсгэлээ.
Архангай аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд өнөөдөр тус аймгийн Онцгой комисс хуралдсан гэх мэдээлэл байна.