| | USD/MNT 0₮

УХАНЬ ХОТООС АВЧРАХ ОЮУТНУУДЫГ ХӨСҮТ-Д ТУСГААРЛАНА

БНХАУ-ын Ухань хотод байгаа 31 монгол иргэнийг даруй авчрах асуудлыг Хятадын талтай манай тал зөвшилцөж, авах хүсэлтээ өгсөн байгаа.

Тодруулбал, тэдгээр оюутнуудыг авч ирэх чиглэлд ХӨСҮТ, ЭМЯ, ЗТЯ, МИАТ, Төмөр зам гэх мэт байгууллагууд  хамтран ажиллаж байна.

Тэднийг авч ирсэн тохиолдолд шууд тусгаарлана. Тодруулбал, нууц үеийг дуустал ХӨСҮТ-д тусгаарлах тул хэвлэл мэдээллийн байгууллагууд болон эцэг, эхчүүд хүүхдүүдтэй уулзана гэж ажилд садаа болохгүй байхыг ЭМЯ болон холбогдох газруудаас хүслээ.

Дашрамд дуулгахад, Ухань хотод уг халдварт өвчин өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд гарсан бөгөөд хөл хорио тогтоогоогүй байжээ. Харин тэнд сурдаг оюутнуудын хувьд нэгдүгээр сарын эхээр эх орондоо ирсэн бөгөөд тэднээс одоогоор шинжилгээ аваагүй байна. 

Ухань хотоос авчрах оюутнуудыг ХӨСҮТ-д тусгаарлана.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.