| | USD/MNT 0₮

Эмчилгээний зорилгоор "допинг" хэрэглэсэн бол зөрчилд тооцохгүй

Энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Допингийн эсрэг үндэсний дүрмийг баталлаа. Ингэснээр допингтой холбоотой асуудлыг зохицуулах хууль эрх зүйн баримт бичиг албажиж байгаа юм. Тус дүрэмд өмнө нь допингийн асуудлыг шийдвэрлэж ирснээс өөр, шинэ агуулга бага туссан ч хэд хэдэн сонирхолтой заалтууд бий юм.

Батлагдаад нэг хонож буй Допингийн эсрэг үндэсний дүрмийн зарим заалтуудыг танилцуулъя.

Эмчилгээний зорилгоор чөлөөлөх зөвшөөрөл авсан бол допингийн эсрэг зөрчилд тооцохгүй.

Дэлгэрэнгүй:

4.4.1 ЭЗЧ олон улсын стандартад заасны дагуу олгогдсон ЭЗЧ зөвшөөрөл байгаа тохиолдолд хориглосон бодис, түүний дүрс хувирал илрэх, хориглосон бодис, Хориглосон аргыг эзэмших, хэрэглэх, хэрэглэхийг оролдох нь допингийн эсрэг дүрмийн зөрчилд тооцогдохгүй.

4.4.2 Эмчилгээний зорилгоор чөлөөлөгдөх хүсэлт гаргах процесс

4.4.2.1 Олон улсын зэрэглэлийн бус аливаа тамирчин ЭЗЧ олон улсын стандартын 4.1 эсвэл 4.3 заалтын дагуу Эмчилгээний зорилгоор чөлөөлөгдөх хүсэлтээ үндэсний допингийн эсрэг байгууллагад гаргана. Уг хүсэлтийг ЭЗЧ олон улсын стандартын 6 дугаар бүлэгт заасны дагуу допингийн эсрэг байгууллагын цахим хуудсанд байршуулж мэдээлнэ.

4.4.2.2 Үндэсний допингийн эсрэг байгууллага нь дэргэдээ дараах шаардлагын дагуу ЭЗЧ хороог байгуулна. Үүнд: ЭЗЧ хороо нь дарга болон 6 гишүүнээс бүрдэнэ. Гишүүд нь спортын эмнэлэг, анагаах ухааны зохих туршлагатай байна. Гишүүдийг 4 жилээр томилно. Нэг ба түүнээс дээш наадамд зөрчил гаргасан бол таван сая төгрөгөөр торгоно

Дэлгэрэнгүй:

12.1 Байгууллагыг бүхэлд нь эсвэл зарим гишүүдийг хэсэгчлэн тодорхой хугацааны турш дараагийн тэмцээнээс хасах, зохион байгуулах эрхийг цуцлах

12.2 Гаргасан дүрмийн зөрчилтэй нь холбогдуулан дараах санхүүгийн торгуулийг спортын байгууллагад онооно.

12.2.1 Энэхүү допингийн эсрэг дүрмийн 2.4-т зааснаас бусад зөрчлийг гаргасан тохиолдолд спортын тэмцээнд оролцох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ сая төгрөгөөр торгох

12.2.2 Энэхүү допингийн эсрэг дүрмийн 2.4-т зааснаас бусад зөрчлийг нэг удаа хоёр ба (2) түүнээс дээш тамирчин, тамирчныг дэмжигч этгээд гаргасан тохиолдолд спортын тэмцээнд оролцох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ сая төгрөгөөр торгох,

12.2.3 Нэг ба түүнээс дээш тамирчин олон улсын тэмцээн, наадамд допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан бол 5 /таван / сая төгрөгөөр торгох,

12.2.4 Нэг ба түүнээс дээш тамирчин, тамирчныг дэмжигч этгээд энэхүү дүрмийн 2.4 заалтыг зөрчсөн тохиолдолд 1 /нэг/ сая төгрөгөөр торгох,

12.3 Допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан тухайн жилд санхүүгийн тусламжийг зогсоох,

12.4 Допингийн эсрэг дүрмийн зөрчилтэй гишүүдэд холбогдох зардлыг (Лабораторийн зардал, шүүхийн зардал, тээврийн зардал гэх мэт) нөхөн төлүүлэх,

12.5 Допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан тухайн жилд төрийн шагнал, цол зэрэг бусад шагнал урамшууллыг зогсоох, Зөрчил гаргасан тамирчин, бусад этгээдэд допингийн эсрэг зөрчлийн хэрэг нээхгүй

Дэлгэрэнгүй:

16.1. Энэхүү дүрмийн 7 дугаар бүлэгт заасны дагуу допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан тухай тамирчин , эсвэл бусад этгээдэд мэдэгдсэн, эсвэл зөрчил гарсан нь тогтоогдсон өдрөөс хойш 10 жилийн дотор мэдэгдэл хүргэх оролдлого хийснээс бусад тохиолдолд аливаа тамирчин болон бусад этгээдэд допингийн эсрэг зөрчлийн хэрэг нээхийг хориглоно.

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.