| | USD/MNT 0₮
Дэлхий нийтийг цочроогоод байгаа олон мянган хүнийг өвчлүүлж, 80 гаруй хүний аминд хүрээд буй шинэ коронавируст халдварын эрсдэлээс сэргийлэх зорилгоор өнөөдрөөс эхлэн эрсдэл өндөр хилийн боомтуудаар орж гарч байгаа зорчигч, автотээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж байна.
Харин төмөр зам болон агаарын тээврийн салбар үүнд хамаарахгүй юм. БНХАУ-ын Эрээн, Манжуур, Хөххот, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хил гаалиар өдөрт 6000-8000 хүн орж, гардаг бол 800-1000 автомашин хилээр нэвтэрдэг юм байна. Иймээс эрсдэлээс сэргийлж, дээрх арга хэмжээг Улсын онцгой комиссоос авах шийдвэрийг өчигдөр гаргасан.
Түүнээс гадна олон нийтийг хамарсан урлаг, соёл, спорт, хурал, сургалтын арга хэмжээг бүхэлд нь хориглосон бөгөөд үүнд сургалтын төвүүд, жолооны дамжаа ч багтаж байна.
Дэлхий нийтийг цочроогоод байгаа олон мянган хүнийг өвчлүүлж, 50 гаруй хүний аминд хүрээд буй шинэ коронавируст халдварын эрсдэлээс сэргийлэх зорилгоор өнөөдрөөс эхлэн эрсдэл өндөр хилийн боомтуудаар орж гарч байгаа зорчигч, автотээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж байна.