| | USD/MNT 0₮

УХАНЬ ХОТОД БАЙГАА ОЮУТНУУДЫГ МАРГААШ ОНГОЦООР АВАХААР БОЛЛОО

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хятад улсын Ухань мужид байгаа Монголын 31 иргэнийг даруй эх оронд нь авчрах талаар Шадар сайд болон БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт үүрэг өгсөн билээ.

Тэгвэл манай улс Хятадтын талтай зөвшилцөж маргааш буюу даваа гарагт Ухань муж руу онгоц нисгэж, тэнд хөл хорионд орсон байгаа залуусаа, нялх хүүхдүүдийг авчрахаар болжээ. Байдал хэцүүдэж, айдаст автаж, идэх хоолгүй болсон талаар тус хотод сурч байгаа оюутан Р.Болорцэцэг олон нийтийн сүлжээнд ил захидал бичсэн байсан юм. Тус захидлын дагуу Засгийн газар шуурхай арга хэмжээ авахаар болсон байна. Эх оронтой, төр улстай байх ийм сайхан.
Бид цөөхүүлээ нэг хүний минь ч амь нас эрүүл мэнд ямар чухлыг Засгийн газар болон гишүүд нь гаргасан шийдвэрээрээ харуулж байна.

Гэхдээ тус мужаас авчирсан 31 иргэнд шинжилгээ хийж, тусгаарлах юм байна.  Дашрамд дуулгахад Ухань хотын гарцуудыг хааж эхэлжээ. Өвөрмонголд онц байдал зарласан байна.

 

Ухань хотод байгаа 31 иргэнийг маргааш онгоц явуулж авахуулахаар боллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.