| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Тодруулбал, хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд 100 мянган төгрөгөөр тооцож үргэлжлүүлэн олгохоор болсон. Ингэхдээ хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бэлэн бус төлбөр тооцооны хэрэгслээр дамжуулан зарцуулах, согтууруулах ундаа, тамхины хэрэглээнд зарцуулах боломжгүй байхаар тооцож зохицуулалт хийнэ гэж 2023 оны төсөвт тусгаад байгаа юм.
Мөнгөн тэтгэмжийн зарцуулалтыг хэрхэн хянах талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг “Хүхдийн мөнгөний карт нэвтрүүлэх гэх мэтчилэн шийдлүүдийг судалж байна. Тухайн карт нь дэлгүүрт уншуулахад архи, тамхинд уншигдахгүй байх гэсэн технологийн тодорхой шийдэл гараад явна. Зарцуулалтыг хянах боломжтой гэж харж байна. Хүүхэддээ зориулсан хөрөнгө оруулалт байх ёстой” гэлээ.