| | USD/MNT 0₮

Л.Болормаа:Хүнд хэцүү цаг үед намаа хаяаад Май гээд гараад явсан Б.Дэлгэрмааг Тамгын газрын даргаар томилохыг эсэргүүцэж байна

АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж удирдлагуудаа сонгож байна. Удирдлагууд сонгож буйтай холбогдуулан ҮБХ-ны гишүүд асуулт асууж хариулт авч байна. Тухайлбал, хорооны гишүүн Л.Болормаа Тамгын газрын даргад нэр дэвшиж байгаа Б.Дэлгэрмааг ихэд шүүмжилж "Ямар үндэслэлээр Тамгын газрын даргыг сонгож байгааг намын гишүүд өөрсдөө мэдэж байгаа байх. 2020 онд МАН-аас нэр дэвшсэн. Б.Дэлгэрмааг гишүүнийг улстөрчийнх нь хувьд маш их хүндэлдэг. Улстөрийн хатуу хүнд бэрх зүйлийг даван туулсан. Ингэж өндөр албан тушаал эрх мэдэлд хүрч явчихаад хэцүү цаг үед Ардчилсан намын рейтинг бага байгаа хэцүү үед хаяад май гэж хэлээд гараад явж байсан хүнийг өнөөдөр яагаад нэрийг дэвшүүлээд оруулаад ирж байгаа юм. Үүнд би эсрэг байр суурьтай байна. Тиймээс Дэлгэрмаа гишүүнээ та өөрөө саналаа татаж ав. Үгүй гэх юм бол ҮБХ-ны гишүүд санал хураалтад битгий дэмжээрэй. Улстөрд бэлтгэгдсэн боловсон эмэгтэйчүүд бас чухал хэрэгтэй байна. Манай намд шинэ өнгө төрх хэрэгтэй байна. Шинэ нүүр царай манайд намд хэрэгтэй байна. Тийм учраас Жудагийн Баярмааг нэр дэвшүүлмээр байна" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.