| | USD/MNT 0₮

Э.Батшугар: Би Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захиралд Г.Дугаржав гэж хүнийг дэмжээгүй

Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар Н.Энхбаярын ойрын хүн Г.Дугаржавыг томилуулахаар зүтгүүлж байна гэсэн мэдээлэл гарсан. Тодруулбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийн хүү УИХ-ын гишүүн Э.Батшугартай хамтарч дээрх ашиг сонирхлын зөрчилтэй хүнд төмөрлөгийн үйлдвэрийн хувь заяаг атгуулах гэж байна гэсэн мэдээлэл гараад буй.  Тухайн үйлдвэрийн ажилчид Г.Дугаржавыг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж АТГ-т хандаад байгаа юм билээ. Харин энэ талаар УИХ-ын гишүүн Э.Батшугар үгүйсгэсэн байна. Тэрбээр "Дугаржав гэж хүний нэрийг дэмжиж дэвшүүлж байгаа асуудлыг би мэдэхгүй. Харин сайтуудаар гүтгэлэгийн чанартай мэдээлэл яваад байна. Үүнд би ач холбогдол өгөөгүй ч цэвэр гүтгэлэг юм. Намайг танихгүй хүнтэй холбож тайлбарлаж байна. Миний хувьд Дугаржав гэж хүнийг дэмжээгүй шүү. Би тэгж томилгоо хийдэг хүн биш. МАХН-нд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагыг солих эрх мэдлийн квот өгсөн гэдэг мэдээлэл ч бас худлаа. Хэн намайг болон миний аавыг гүжирдээд байгааг олж тогтооно. Монгол Улс хууль дүрэмтэй улс хариуцлага гэж зүйл бий. Миний аав төрд олон жил ажиллахдаа олон хүнтэй хамтарч ажилласан. Гэтэл тэр хүн болгонтой нь хардаж гүжирдэж болохгүй" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.