| | USD/MNT 0₮

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлал онгоцонд зорчиж явсан 300 гаруй иргэнийг бухимдуулжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн суусан онгоц чиглэлээ өөрчилж, иргэдийг бухимдуулжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2022.10.12/ ХБНГУ-д Улс төрийн айлчлал хийхээр мордсон.

Ерөнхий сайдын айлчлалын нислэгээр Герман улсыг зорьсон нь иргэд гомдолтой байгаа аж. Учир нь зорчигчдын ихэнх нь УБ-Франкфурт тийзтэй байсан ч онгоц Берлин хотод буусан байна. Ингээд Франкфуртын зорчигчид дамжих суух нөхцөл үүсчээ. Нислэг ийнхүү өөрчлөгдсөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний айлчлалын багийг Берлинд буулгаад цааш Франкфурт чиглэлийг төлөвлөсөн аж.

Зорчигчдын бухимдаж буй гол асуудал МИАТ ХК нислэгийн энэ зохицуулалтаа зорчигчдод хэлж тайлбарлаагүй гэнэ. Иргэд "Албаны 30 хүний ая тух эрх ашгийн төлөө 300 иргэн дараагийн нислэгээсээ хоцрох дөхлөө" хэмээн сэтгэгдлээ илэрхийлсээр байна.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.