| | USD/MNT 0₮

БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн Шүдний кабинетийг гишүүн Ж.Чинбүрэнгийн шийдвэрээр "устгаж" хувцас угаах өрөө болгожээ

ХСҮТ-ийн захирал байсан Ж.Чинбүрэн 2020 оны сонгуулиар БЗТ-т МАН-аас нэр дэвшиж, иргэдийн итгэл өвөртлөж их хуралд сонгогдсон билээ. Тэрбээр иргэдийн эрүүл мэндийн төлөө хавдаргүй улс орон болохын төлөө ажиллана ч гэж амалсан. Гэхдээ амлалт авсан эрхэм гишүүн зарим нэг эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн кабинетийг устгаж үгүй хийсэнд иргэд бухимдалтай байна. Тодруулбал, хүн ам ихтэй БЗД-ийн Эрүүл мэндийн төвд байдаг Шүдний кабинетийг гишүүн Ж.Чинбүрэнгийн шийдвэрээр татан буулгаж, "устгажээ". Ийнхүү Шүдний кабинетийг татан буулгаад оронд нь ажилчдын хувцас угаах өрөө болгосон байна. Магадгүй хувцас угаах өрөө хийж байгаа нэрийдлээр өөрийнхөө хувийн эмнэлгийг байрлуулж байгуулахыг ч үгүйсгэхгүй юм. Уг нь хүн ам ихтэй тухайн дүүргийн Эрүүл мэндийн төвд Шүдний кабинет байх ёстой. Дүүрэг гэлтгүй сум сууринд, сургуульд мэргэжлийн шүдний эмч, кабинет байх ёстой байтал ийнхүү эхнээсээ эрх дархтай гишүүний эрх мэдлээр устгаж үгүй хийж байгаа нь олон нийтэд таалагдахгүй нь лавтай. 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.