| | USD/MNT 0₮

АН-ын бүлэг:Даргын бизнес татаастай ардын бизнес дарамттай байна

Ардчилсан намын бүлгээс төсөв болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын бүлэг хуралдаж гаргасан шийдвэрийг танилцууллаа. Товчхондоо 2023 он гэхэд эрх баригчдын төсөв мөнгө эдийн засгийн бодлого үнэнд гүйцэгдсэн байдлаар орж ирж байна. Эдийн засгийн өсөлтийн тухайд ярихад 2019 оны түвшинд яаж очих вэ гэж ярьж байна. Долларын алдагдал төгрөгийн тэнцэл хэцүүдлээ. Нэг зүйлийг маш сайн хийж байна, улс орныг өрөнд оруулж өр зээлийг маш сайн авч байна. Мөн Монгол Улс халамжийн орон боллоо. Хүүхдийн мөнгийг оруулахгүйгээр 590 тэрбум төгрөгийн халамжийг үзүүлдэг юм байна. 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяаонгол Улсын эдийн засаг сүүлийн 3 жил маш буруу бодлогоор явж ирлээ. Учир нь иргэд, ААН-үүд бизнес хийх ямар ч сонирхол, эрмэлзэлгүй болсон. Энэ нь эдийн засагт маш их хор уршгийг авчирч буй. Шалтгаан нь төр хамгийн сайн бизнесүүдийг булааж байна. Төр хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг. Авлига маш их өсөж, хүнд суртал нэмэгдсээр байна. Даргын бизнес татаастай, ардын бизнес дарамттай байна. Түүнчлэн ханшийн өсөлт хувийн хэвшилд их нөлөөлж байна. Бизнес хийж өр ширэнд баригдаж зовж байхаар бүх юмаа зараад гадагшаа гаръя гэж боддог болж. Төр хувийн хэвшлийнхнээ хохироож, өөрсдөө бизнесийг булааж авдаг болжээ. Хүмүүс ажил хийх сонирхолгүй хавтгайрсан халамж бий болов. Тухайлбал 10 өрх гэрийн тав нь ядуурч байна" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.